Номт наран сургуулийнхан : “БИ ЭХ ОРОНДОО ХАЙРТАЙ” эссе

“БИ ЭХ ОРОНДОО ХАЙРТАЙ” эссе

Азийн цээжинд орших уудам цэлгэр Монгол оронд төрж, эдүгээ энх тунх амьдарч байгаа би эх орноо чин сэтгэлээсээ хайрлан бахархаж явдаг.

Наран ургах Дорнын хязгаар, умрын сайхан хангай говь, өрнө зүгийн уул ус, Хойд зүыгийн шаргал алтан говь энэ сайхан эх орноо хайрлахгүй байхын аргагүй билээ. Учир юун гэвээс Монгол нутагтаа эзэн нь болж төрнө гэдэг зүүний үзүүрт тогтох ширхэг будааны тавилан шиг ховорхон хувь зохиол юм. Хаанаас ч олдошгүй амар амгалан, хүсээд ч ирэхгүй эрүүл энх, айх аюулгүй тайван орчин, үнэлж баршгүй өв соёл, харц булаасан байгалийн үзэсгэлэн, жаргалтай дэлгэр амьдрал, тоочиж баршгүй намтар түүх, есөн эрдэнэ солонгорсон сайхан эх орон минь монгол оронд л бий Бид, тэнгэр язгуурт, өндөр ивээлт Бөртэ Чоно, Гуа Маралын удам Монгол түмэн

Миний өвөг дээдэс хөх Монголын нүүдэлчин

Мэлмий алдрах талын цалин цагаан туургатан

Тийм ээ, бид хорвоод хосгүй сайхан өв уламжлалтай аугаа түүхийн улбаатай, дэлхийн хөрсний талыг морин туурайгаар тамгалсан, түүдэг гал шигээ мандан бадарч, буурал түүхийн гинжин гагнаасанд эх орны хайр болон харуусал хамтдаа хөвөрч байсан.

Наран жинст хорвоод

Булган шав орхиж

Навчин залаат замлинг

Ханын шийрээр тамгалж

Хангал морьтой өвөг дээдэс минь

Хагас орчлонг тулгын чулуугаар тэмдэглэсэн

бахархал төрүүлсэн цөс ихтний түүх бий билээ.

Ирээдүй хэмээх хаана хүрэх нь тодорхойгүй уудам орон зайд эхийн хэвлийгээс эхтэй “эх орон” хэмээх үнэт эрдэнэсийг чин үнэнчээр хайрлах сэтгэлтэй, үндэсний зан заншил, өвөг дээдэс буурал түүхээ дээдлэн соёрхож чадсан эх орончид хүүхэд залуус бид энэ Монгол улсдаа ихийг бүтээгч эзэд нь байж, дэлхийн тавцанд цууриатуулсан Их Монгол Улс болгох ирээдүй нь байх болно.

Хөрсөндөө эд баялагтай, хөдөө хэмээх онгон зэлүүд газартаа ажилч хичээнгүй, төлөв даруу, сайхан сэтгэлтэй хүн ардын ажил амьдрал өрнүүн, гэрэл гэгээ, аз жаргал ололт амжилт эрч хүчээр дүүрэн ирээдүй хүлээж байгаа сайхан Монгол улсын хойч үе бид эх орон, элгэн садан, нутгийнхаа хөгжлийн түүчээ болон өндийх итгэл төгс урам зориг оргилон байна.

Хүмүүн төрлийг эрэн ижий аавдаа заяаж

Хүй нь тасарч эх орондоо мэндэлсэн болохоор

Хэнээс ч илүү бусдаас дутуугүй

Хойчийн төлөө бүхнээ зориулах болно.

Хорвоо ертөнцийн бүхий л гайхамшиг шингэсэн үлгэрийн энэ сайхан диваажинд төрсөн болохоор эх орныхоо уул ус, ургамал мод, мөнх хөх тэнгэрээ шүтэн хайрлан хамгаалах нь бидний эрхэм үүрэг билээ.

Зүүд хүртэл эзэгнэх

                                         Зүрхэнд уяатай эх орондоо хайртай

Дорнод аймгийн Хэрлэн сумын Математик, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Номт Наран” Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн

11а ангийн суралцагч Ц.Нарангэрэл

2011 оны 4 дүгээр сарын 22

start=-36 , cViewSize=50 , cPageCount=1

14 сэтгэгдэл:

null
Намсрай (зочин)

сайн уу? Гоё бичжээ. Гэхдээ ганц шүүмжлэл байна өө хэхэ. Бага зэрэг нуршсан юм шигээ гэхдээ миний л бодол ш дээ эххэ

hahhahhahhah (зочин)

hahahhahhahhahhahhahhahhah minii bodol shuu deeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeee
hahhahhahahhahhahhahahhahhahhahahhahhahahhahhah

hahhahhahhah (зочин)

togloson umaa

orgilbold (зочин)

dajgvil ym ghdee nairuulgiin aldaagaa harj blgoogooroi

misheel (зочин)

дажгүй юмаа

сүхээ (зочин)

сайн бичсэн байна амжилт хүсий

hongoroo (зочин)

үнэхээр гоё

аххабоах (зочин)

рогш_ш

ууашш (зочин)

и эажххн т1

ууашш (зочин)

и эажххн т1

dream (зочин)

shal t1 yumaa mangaraa

солонго (зочин)

сайхан бичсэн байна шүү таалагдлаа

Түүх унш (зочин)

Сайхан болжээ. Гэхдээ монголчууд дэлхийн талыг биш, дэлхийг бүхэлд нь эзэлсэн. Жаахан газар үлдсэнийг эзлэх шаардлагагүй гэж үзсэн юм.

гүнтамир (зочин)

сайн бичсэн байна

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)